Улаанбаатарт 28-30 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-20 09:14:24

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.                                                                                                     

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ