“Шинэ хөдөө” төслийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-17 18:45:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2017 оноос хэрэгжсэн “Шинэ хөдөө” төслийн хэрэгжилтийг хангалтгүй, зорилтот түвшинд хүрч ажиллаагүй, үр дүнгүй хэрэгжсэн байна гэж аудитын байгууллага дүгнэсэн байна.

“Шинэ хөдөө - Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд байгаль, хамгаалах сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж ажиллажээ.

Булган аймаг дахь төрийн аудитын газар “Шинэ хөдөө” төслийн хүрэх үр дүн, зорилтыг төлөвлөж тооцоо судалгаа гарган ажилласан ч иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй байна. Орлогыг дутуу төлөвлөж, анхан шатны баримтын бүрдлийг бүрэн хангаж ажиллаагүй, төлөвлөсөн орлогын гүйцэтгэл 17,0 хувьтай, авлагын гүйцэтгэл 13,0 хувьтай байгаа нь найдваргүй авлага үүсэх магадлал их байна гэж дүгнэжээ.

Мөн “Чацаргана” төсөлд хамрагдсан 18 иргэдтэй 44,6 сая төгрөгийн гэрээг хийгээгүй, түүвэрлэлтэд хамрагдсан 9 сумын чацаргана 10-40,0 хувьтай ургасан, эзэнжүүлээгүй тоног төхөөрөмж айл, өрх болон сумдын ЗДТГ-т хадгалагдаж байгаа нь бүтээмж муутай, өндөр үнэтэй тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой байна гэж үзжээ. Өндөр ашиг шимт бух, зөгий хорогдсон, төслөөс олгох техник хэрэгслийг дутуу нийлүүлсэн зэрэг дутагдал илэрчээ.

Холбоотой мэдээ