Ажил идэвхтэй хайж байгаа 634 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-17 18:42:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 634 хүн байна. Тэдгээрийн 388 буюу 61.2 хувь нь 15-34 насны залуучууд юм.

Өнгөрөгч онд 277 иргэн ажил хайн бүртгүүлснээс 87 нь ажилд зуучлагдан оржээ. Нийт дүнгээр 1305 иргэн шинээр ажлын байртай  болсон байна. Үүний 12.2 хувь нь боловсруулах үйлдвэр, 15.9 хувь нь хөдөө аж ахуй, 4.8 хувь нь боловсрол, 15.7 хувь нь худалдаа, үйлчилгээ, 11.9 хувь нь барилга, 39.5 хувь нь бусад салбарт байнгын ажилтай болжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийг сайжруулах ажлын хүрээнд Арвайхээр сумаас бусад 18 сумын албан бус хөдөлмөр эрхлэгчдийн судалгааг нарийвчлан гаргасан бөгөөд 37 салбарт 1082 албан бус хөдөлмөр эрхлэгч ажиллаж байна.

Холбоотой мэдээ