Өдөр бүрийн 17.00 цаг хүртэл ӨЭМТ-д нэмэлт дархлаажуулалтын III IV тунг хийж байна

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-01-17 13:57:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн болон PCR-ын 217 шинжилгээ хийхэд шинээр 71 тохиолдол батлагджээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 12249 боллоо. 

Сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөр бүрийн 17.00 цаг хүртэл коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын 3 болон 4-р тунгийн вакцин хийж байна. Өнгөрсөн 24 цагт вакцины 3-р  тунд 25 иргэн, 4 дэх тунд 29 иргэн хамрагджээ.

Коронавирусний халдвар авсан 710 иргэн гэрээр, 224 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ