Цунамигийн аюулын улмаас 210 мянга орчим хүн нүүх заавар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-01-16 12:11:18

ТОКИО. /Kyodo/. Цунамигийн аюулын улмаас Японы 210 мянга орчим иргэн орон нутгийн эрх баригчдаас нүүх заавар авсан тухай "Kyodo" агентлаг мэдээлжээ.


Уг заавар нь зүүн хойд Аомори, Иватэ, Мияги мужууд, зүүн Чиба, баруун Кочи, мөн баруун өмнөд Миязаки, Кагошима мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад хамаарна. Эдгээр мужууд нь Номхон далайн эрэгт байрладаг. Эргийн бүс нутгуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлахыг хүсэж байна.


Түүнчлэн байгалийн гамшигт өртөж болзошгүй бүс нутагт буух, хөөрөх дотоодын 27 нислэгийг цуцалжээ.


Кочи мужийн боомтуудад усны түвшин огцом нэмэгдсэний улмаас 10 орчим хөлөг онгоц хөмөрчээ. Хөлөг онгоцууд дээр хүмүүс байгаагүй байна.


Японы Үндэсний цаг уурын алба Тонгагийн вант улсад усан доорх галт уул дэлбэрч эхэлсэнтэй холбогдуулан бямба гаргаас ням гарагт шилжих шөнө цунамигийн аюулын түгшүүр зарлажээ. 


Тус алба өмнө нь 3 метр хүртэл өндөр цунами болох аюулын талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Зарим бүс нутагт нэг метр орчим өндөр давлагаа бүртгэгдсэн байна.



 

Холбоотой мэдээ