БНАСАУ дахин пуужин харважээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-14 14:47:32

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ зүүн зүгт ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин харвалаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлэв.


Японы эргийн хамгаалалтын алба мөн Умард Солонгос баллистик байж магадгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж мэдээлсэн байна. Пуужингийн хэлтэрхийтэй дайралдвал ойртохгүй байхыг тус алба Япон тэнгист байгаа хөлөг онгоцуудад анхааруулжээ.


БНАСАУ он гарснаас хойш гурав дахь удаагаа пуужин харваж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11-нд пуужин харваж, маргааш нь дуунаас хурдан пуужин туршсан гэж мэдээлсэн.  


АНУ-ын эрх баригчид өнгөрсөн оны есдүгээр сараас хойш баллистик пуужин харвасны хариуд Умард Солонгост шинээр хориг арга хэмжээ авахыг өмнө нь НҮБ-д санал болгосон байна. 

Холбоотой мэдээ