Төв аймгаас шинэ үндсэн хуулийг батлахад 30 депутат оролцжээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-12 17:57:00

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиож байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын сум бүрээс сонгогдсон Ардын Их Хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байжээ. Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Төв аймгаас 30 депутат оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд батлан гаргаж байсан бөгөөд Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлсон байдаг.












 

Холбоотой мэдээ