Их, дээд сургуульд Үндсэн хуулийн агуулгаар 4 цагийн хичээл л заадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 13:38:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Үндсэн хууль ба Хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурлыг аймгийн ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар анх удаа зохион байгуулсан юм. Хуралд салбар бүрийн төлөөлөл эрдэмтэн, докторууд оролцож Үндсэн хуулийн асуудлаар  8 илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, МУИС-ийн Эрдэнэт салбар сургуулийн багш, доктор, дэд профессор А.Амаржаргал  “Сургалтын гарын авлагад Үндсэн хуулийн үзэл санааг тусгах нь” сэдэвт илтгэл танилцуулсан юм.

Уг илтгэлд их дээд сургуулийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагад Үндсэн хуулийн үзэл санааг тусгах нь залуучуудыг төрт ёс, хуулиа дээдэлдэг, дагаж мөрддөг болгох, тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэх ач холбогдолтой талаар онцлон дурдлаа.

Мөн их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр, ном хэвлэл, гарын авлагад Үндсэн хуулийн талаарх агуулгыг хэрхэн оруулсныг судалжээ. Үүнд: их дээд сургуулийн нэгдүгээр түвшний оюутнууд ерөнхий суурь бүлгийн нийгмийн ухааны хичээлээр “Эрх зүйн салбарын тухай ойлголт, ангилал” сэдвийн хүрээнд  Монгол Улсын Үндсэн хуулийн агуулгыг судалдаг. Ингэхдээ эрх зүйн ерөнхий ойлголт байдлаар  нийт 4 цагийн хичээл үздэг талаар илтгэлдээ онцоллоо.

Холбоотой мэдээ