ӨНӨӨДӨР: Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-10 07:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 10-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.

10.00 цагт ГЕГ-т Монгол Улсын гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүлнэ. Утас 99191388

14.00 цагт Монголын уран зургийн галерейн 3 давхарт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны 25 дахь удаагийн шилдгүүдэд шагнал гардуулах ёслол, шилмэл бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Шагналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардуулна. Утас: 88208537


"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт “Зөв найзууд” ТББ-аас “Хөршийн холбоо”-г дахин сэргээх уриалга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч буй талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ