Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн анхдагч байгууллага болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 02:05:50

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар энэ оны нэгдүгээр сараас эхлэж аймгийн ЗДТГ-ын хамт олон “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015” буюу “MNS ISO 9001:2016” стандартыг нэвтрүүлж ажиллав.

 Стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлсний үр дүнд Тамгын газрын хамт олон Стандартчилал хэмжил зүйн газраас “Гэрчилгээ”- гардсан билээ. Тамгын газраас албан хаагчиддаа “Дурсамж” гардуулав. Аймгийн ЗДТГ нь төрийн байгууллагын хувьд Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буй анхдагч байгууллага төдийгүй MNS ISO 9001:2016 стандартын гэрчилгээг улсдаа анх удаа авч байгаа юм байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ: “ЧУТ-г нэвтрүүлэх ажлын хүрээнд “Нутгийн удирдлагын ордон”-ы нэгдүгээр давхарт төрийн үйлчилгээг авахаар ирсэн иргэдэд зориулсан ая тухтай орчинг бүрдүүлсэн танхимыг бий болгохоор ИТХ-аар батлуулан ажлаа эхлүүлээд байна” гэв. Мөн энэ өдөр тус аймгийн Орхон сумын ЗДТГ-н хамт олон MNS 9001:2010 стандартын гэрчилгээг Стандартчилал хэмжил зүйн газраас гардаж авсан юм. Энэ нь улсын хэмжээнд мөн л анхдагч гэдгийг СХЗГ-ын Аудитын баг онцолж байв. ЧУТ-г ийнхүү нэвтрүүлснээр иргэд, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэж төрийн үйлчилгээ хууль тогтоомжийн шаардлагад нийцэх ач холбогдолтой. Иймд цаашид дээрх стандартыг аймгийн хэмжээнд ялангуяа төрийн байгууллагуудад нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

                                                                                                                                             Б.Норосамбуу

Холбоотой мэдээ