Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-07 11:44:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр хоёр сая, 706.8 мянган толгой мал тоолуулжээ.

Үүний 48.3 мянга нь тэмээ, 183.8 мянга нь адуу, 118.1 мянга нь үхэр, 1158.5 мянга нь хонь, 1198.1 мянга нь ямаа байна. Нийт малын тоо өмнөх оноос 6.1 хувь буюу 155.2 мянган толгойгоор өсжээ.

Холбоотой мэдээ