Татварын тайланг ирэх сарын 15-ны дотор ирүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн,
албан байгууллага өнгөрсөн оны IV улирлын төлбөрийн баримтаа ирэх бямба гарагт багтаан бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтын
урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа. Ингэснээр НӨАТ-ын хуулийн дагуу 2021 оны сүүлийн улирлын
буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. НӨАТ-ын
тухай хуульд заасны дагуу:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг 4 дүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард олгодог бол,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь 1 дүгээр сард олгодог.
Мөн албан татвар
төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг энэ оны 2 дугаар
сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа ирүүлэхийг Татварын байгууллагаас сануулж байна.