Цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх зааварчилгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-05 11:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цэргийн бүртгэл өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна. Энэ жилийн онцлог нь цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэх боломжтой.


Энэ оны 1-р сарын 21-нээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээрэй. Тус бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой.


Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.


Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 


Цэргийн бүртгэлээ хэрхэн цахимаар хийлгэх тухай зааварчилгааг танилцуулж байна.







Холбоотой мэдээ