Үхсэн тарвагыг шинжилж халдвар тархахаас өмнө ариутгал хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-07-18 01:46:08

"Улаанхус сумын нутагт тахал гарч, хүнд халдлаа" гэсэн цуу яриа тус аймгийн хэмжээнд дэлгэрэн нийтийг цочроосон.

Гэсэн ч одоогоор хүнд халдаагүй.

 Аймгийн байгалийн голомтот гоц халдвартай тэмцэх байгууллагын дарга С.Алтынайгаас тодруулав. 

-Тэрбээр, Тарваган тахлын голомттой Улаанхус сумын Усай хэмээх газарт хэд хэдэн тарвага үхсэн тухай мэдээ бидэнд ирсэн. Тэндээс шинжлэхэд нэг нь тахлаар үхсэн нь батлагдаж тухайн газарт ариутгал хийсэн. Энэ нь хэвийн үзэгдэл ч анзаарахгүй өнгөрч болохгүй. 4 дүгээр сараас эхлээд бидэнд мэрэгчид аяндаа үхсэн тухай 20 орчим дуудлага ирсэн. 9 дүгээр сар хүртэл нэн аюултай, тарваганы нүхэнд ойртохыг цээрлэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн эрсдэлтэй бүлэг болон хүчний байгууллагынхан вакцинжуулалтад заавал хамрах шаардлагатай. Вакциныг Казахстанаас оруулж ирдэг. Одоо манайд 4000 тун бий. Вакцин жилийн хугацаанд найдвартай хамгаалдаг.

Хулгайгаар тарвага агнахаа хүмүүс таслан зогсоох хэрэгтэй хэмээв.                               

Ш.Айзаря

Холбоотой мэдээ