МОНЦАМЭ-гийн тоймч Б.Алтанхуяг "Утга зохиол урлаг сонин"-ы шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-12-25 15:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болов. Энэ удаагийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Болорцэрэн тодорлоо.




Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарлаа. Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгүүлснээс 25-ыг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, яруу найрагч нар тайзан дээр шүлгээ уншсан юм. 






Ташрамд сонирхуулахад, “Болор цом-28” наадам Дархан-Уул аймагт болоход Ц.Хулан хошой эзэн болж байсан бол түүнээс хойш эмэгтэй найрагч түрүүлээгүй байсан юм.


“Болор цом”-ын үеэр МОНЦАМЭ агентлагийн тоймч Б.Алтанхуяг МЗЭ-ийн
"Утга зохиол урлаг сонин"-ы нэрэмжит шагнал хүртэв.



Холбоотой мэдээ