Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Пак Гын Хэг Чингисийн талбайд угтаж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-17 09:41:55

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө өглөө 9:35 минутад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг эзэн Чингисийн талбайд угтаж авлаа. 

Энэ үеэр төрийн хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг угтаж мэндчилсэний дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Үүний дараа Хатагтай Пак Гын Хэ хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах ба дурсгалын гэрэл зураг авахуулах юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийнэ. 

Уулзалт албан хэлэлцээгээр үргэлжилнэ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, айлчлалын үр дүнгээр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийх аж.

Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад ажиллаж амьдарч буй солонгос иргэдтэй уулзана. Үүгээр Солонгосын Ерөнхийлөгчийн өнөөдрийн айлчлалын арга хэмжээ өндөрлөх юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь энэ сарын 14-нд "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Хатагтай Пак Гын Хэг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан бөгөөд тэрбээр өчигдөр өндөрлөсөн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоод буй.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ