Д.Алтанхуяг: Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жилийн гүйцэтгэл 94 хувьтай байна

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-22 09:29:25

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жил болгон зарласан. Үүний хүрээнд Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.

 

- Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жил болгон зарласантай холбоотой Төв аймгийн Биеийн тамир спортын газарт олон үйл ажиллагаа боллоо. Иргэд ч мөн тогтмолжсон ажлуудад идэвхтэй оролцдог болсон тухайгаа хуучилж байсан?

-Тийм ээ. Энэ жил Төв аймгийн Биеийн тамир спортын газрын хувьд үр бүтээл арвинтай сайхан жил боллоо. Нийгмийн эрүүл мэндийн өдрийг тогтмолжуулан алхалт, иог, гүйлт, дугуй, спортын бусад төрлөөр хичээллэгсдийн сонирхогчдын бүлэг үүсгэсэн. Үүнд, Нийтийн биеийн тамирын цахим болон идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор спортын 13 холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж холбоодын дор клубүүдийг байгуулж Манчир баавгай, Төв хос мөр, Мандал, Хатан туул, Энх өглөө, Гоо ертөнц, “Belle Tuv Aimag”, “Yuna yoga зэрэг клубүүдийг байгуулан хамтран ажиллаж 233 арга хэмжээнд 23065 иргэн ба хамруулвал зохих хүний 42.4%-ийг хамрууллаа. Мөн аймгийн ахмадын хороотой хамтран ахмадын хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах цахим тэмцээнийг зохион явуулж 335, цахим гүйлт 2021 арга хэмжээнд 911, дасгал хөдөлгөөнөө хийцгээе аянд 3240, цахим гимнастрада биеийн тамирын арга хэмжээнд 1500 иргэн, сум бүр цар тахлын үед өглөөний алхалт, гүйлтийг зохион явуулж иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалан ажилласан байна.


-"Ковид-19" цар тахлын үед спортын уралдаан тэмцээн, өсвөрийн тамирчдын дугуйлан, секцүүдийг хориглосон шүү дээ. Хэвийн горимдоо шилжин ажиллаж байгаа юу?

- Өнөөдрийн байдлаар спортын 13 төрлөөр өсвөрийн шигшээ багийг хичээллүүлж 160 тамирчныг сонгон шалгаруулж спортын 8 /хөл бөмбөг, үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо бөх, бокс, цана, дугуй, пауэрлифтинг/ төрлийн секц дугуйланд 86 тамирчин системтэй бэлтгэл сургалтад хамрагдсан. Цар тахлаас шалтгаалан спортын 11 төрлийн секц дугуйланд 6134 хүүхэд хамрагдсан байна.


- Биеийн жингийн индексийн судалгааны үр дүнг хуваалцвал?

- 2021 онд цар тахлын үед иргэдийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлж “Биеийн жингийн индекс 18:24” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд 26 сум, 55 байгууллагын 31876 хүнийг хамруулсан байна. Үүнээс хэвийн жинтэй иргэдийн эзлэх хувь нь 7698 ба 24.1%, илүүдэл жинтэй ба таргалалттай иргэд нь 24.178 ба 75.8% байгаа нь иргэдийн дунд илүүдэл жин ба таргалалт зонхилж байсныг ажигласан. Үүний хүрээнд алхах, гүйх, дугуй унах, иог бясалгалаар хичээллэх зэрэг идэвхтэй хөдөлгөөний ач тусын талаар заавар зөвлөгөө, гарын авлага, 71 контентыг цаасан болон цахим хэлбэрээр өгч, дасгал хөдөлгөөнд уриалан ажилласан. Ингэснээр хавар болон намрын улиралд давтан үзлэг хийх үед оны эхний хагас жилээс илүүдэл жинтэй ба таргалалттай иргэдийн эзлэх хувь 6.6%-иар буурсан үзүүлэлттэй байсан.

-“Цахим фитнес” төслийг хэрэгжүүлж, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих болзолт уралдаан зохион байгуулж байсан энэ талаар?

-Цахим фитнес төслийг хэрэгжүүлж идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих болзолт уралдааны журмыг аймгийн Засаг даргын А/301 тоот захирамжаар батлуулан сум, сургууль, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.Төслийн хүрээнд 13.1 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч сургалт сурталчилгааг хийн сургагч багш бэлтгэх 180 цагийн онол, дадлагын сургалтад 9 сумын арга зүйчдийг хамруулан батламж олгосон. Мөн Цэцээ гүн аялал, Цахим гүйлт-2021, Дасгал хөдөлгөөнөө хийцгээе, эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар, цахим гимнастрада биеийн тамирын цахим үйл ажиллагаа, нийтийн биеийн тамир их спорт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих болзолт уралдаан зэрэг их спортын 233 арга хэмжээнд 23065 иргэн хамруулсан байна.


-Нийтийн биеийн тамирыг зохион байгуулахад стандарт зам талбай их дутмаг байдаг. Энэ жилийн хувьд засаж сайжруулсан байдал?

-Нийтийн биеийн тамирыг дэмжихийн тулд мэдээж стандарт чийрэгжилтийн талбай чухал үүрэгтэй. Иймд сумдын биеийн тамирын гадаа талбайн стандартад үнэлгээ хийх ажлыг аймгийн удирдлагуудтай хамтран хийсэн. 23 сумын гадаа талбайд үнэлгээ хийхэд 7 янчандмань, сум жишиг талбайг байгуулсан байна.ба 24.1%, илүүдэл жинтэй ба таргалалттай иргэд нь 24.178 ба 75.8 сумын талбай шаардлага хангахгүй, 4 сумын тохижилтыг сайжруулах, 12 сум шаардлага хангасан, Батсүмбэр суманд 700 сая төгрөгөөр жишиг талбайг байгуулсан байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 52 спортын заалнаас 19 спорт заал ба 36.5% нь стандарт хангаж, 33 заал шаардлага хангахгүй, 31 сургуулийн гадаа талбайгаас 12 нь ба 41.9% нь шаардлага хангасан, 19 нь шаардлага хангаагүй тул сум, ЕБС-д засвар үйлчилгээ, тохижилт хийх саналыг албан тоотоор хүргүүлсэн. Мөн 250, 330, 400 м-ийн тойрогтой гадаа талбайн стандарт, дугуйн зам, турник, чийрэгжүүлэлтийн талбай, спорт заалны стандартууд болон тавигдах тоног төхөөрөмжийн хамт шинээр хийж цахим хуудас болон сумдад албан тоотоор хүргүүлэн ажиллаж байна.

-Засвар шинэчлэлийн ажил болон шинээр хийж буй бүтээн байгуулалтын талаар?

-Архуст суманд улсын төсвийн 78 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сагсан бөмбөг, волейбол, чийрэгжүүлэлтийн стандарт хангасан жишиг талбайг байгуулсан. Баянхангай, Баяндэлгэр, Зуунмод, Эрдэнэсант суманд ногоон байгууламж бүхий чийрэгжүүлэлтийн талбай, Заамар суманд орон нутгийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн, Өндөрширээт суманд чийрэгжүүлэлт бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг хашаажуулсан, Баян суманд чийрэгжүүлэлт, тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогцолбор ашиглалтад орсон байна. Сэргэлэн сумын спорт зааланд 55 сая төгрөгийн их засвар хийснээс аймгийн төсвийн хөрөнгийн 20 сая, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 19 сая, БСШЯ-наас 16 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч үйл ажиллагааг эхлүүлсэн. Батсүмбэр суманд шинэээр барьсан сургууль 30:15 харьцаатай спорт заал шинээр баригдаж ажлын гүйцэтгэл 80%-тай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ