Оны онцлох 10 ААН-ийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-21 14:24:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг. Бизнесийн салбарын нэр хүндийг тодорхойлж, оны онцлохуудыг өргөмжилдөг тус хүндэтгэлийн ёслол "Entrepreneur-2021” 24 дэх удаагаа энэ сарын 28-нд болно.


Оны онцлох ААН-үүдийг 24 дэх удаагаа шалгаруулна.




Цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжсөн уг үйл ажиллагаа, шалгаруулалтад оролцох ААН-үүдийн материал, танилцуулгыг хүлээн авч дуусжээ. Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан энэ оны онцлох 10 аж ахуйн нэгжийг тодруулахын зэрэгцээ тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинацаар шилдгүүдийг шалгаруулах юм.


Холбоотой мэдээ