Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ. /Xinhua/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн долooдугаар сонгуулийн санал хураалт өнөө өглөө эхэлжээ.
Орон нутгийн
цагаар ням гаргийн өглөөний 08:30 цагаас Хонконг даяарх 600 гаруй санал авах
байр нээгдсэн бөгөөд 4.5 сая орчим оршин суугч санал өгөх эрхтэй байна.
Энэхүү сонгууль нь Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэн сайжруулснаас хойших анхны сонгууль гэдгээрээ онцлогтой юм. Тодруулбал, Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг 70-аас 90 болгож нэмэгдүүлсэн бөгөөд 40 гишүүнийг сонгогчдын коллеги, 30 гишүүнийг функциональ тойргуудаас, 20 гишүүнийг тойргуудад явуулах шууд санал хураалтаар сонгоно.