Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэхэд ололттой жил боллоо гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-17 11:33:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хүний хөгжлийн зорилтууд 83.3 хувь хэрэгжлээ гэж аймгийн ИТХ дүгнэсэн юм. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

-Боловсролын салбарт “Шинэ ирээдүй”, “Шинэ багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагчдын хүүхэд, залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй, зөв шийдвэр гаргах, багаар ажиллах, эрсдэл даах чадвартай, үндэсний хэл, соёл, уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, арга зүйн хөгжлийг дэмжих, тэргүүн туршлага, ур чадвараа сайжруулах боломжийг бүрдүүлснээр сурагчдын сурлагын чанар сайжирч байна. Мөн үндэсний бичигт суралцах, мэдлэг, чадвараа ахиулах, бичиг, соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэхэд ололттой жил боллоо гэж илтгэлээ.

          “Шинэ ирээдүй” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Англи хэл”, “Математик” болон судлагдхуун бүрийн сурлагын чанарыг ахиулах зорилгоор Боловсролын үнэлгээний төвтэй хамтран 2-12 дугаар ангийн 10275 суралцагчаас оношлох үнэлгээний судалгааг авч дүн шинжилгээ хийж түүнд суурилсан хөтөлбөрүүд, арга зүйг боловсруулан ажиллаж байна. “Шинэ багш” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын удирдлага, багш нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, арга зүйн хөгжлийг дэмжих, тэргүүн туршлага, ур чадвараа түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор багш нараа судлагдахуун бүрээр нь төрөлжүүлэн сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 45 багш удирдах ажилтан магистрын сургалтад суралцаж, 73 багш, 4 удирдах ажилтан тэргүүлэх зэрэгтэй болсон байна.

Америкийн элчин сайдын яамны "Enreachment program-2021" хөтөлбөр, "Шинэ үе" сургууль, МУИС, ШУТИС болон төрийн болон төрийн бус албан байгууллагуудтай болон мэдээлэл харилцааны технологи, хувь хүний хөгжил боловсролын менежементийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

"Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох журам"-ыг хэрэгжүүлэн 56 хүүхдэд 184.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 2021 оныг “Үндэсний өв бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарлаж, аймгийн хэмжээнд 4240 төрийн албан хаагчийн гарааны түвшнийг тодорхойлж ахиц амжилтыг тодорхойлоход агентлаг байгууллагуудын ажиллагсдын үндэсний бичгийн унших чадвар 30,0, бичгийн чадвар 36,0, сумын ажилтнуудын унших чадвар 12,0, бичих чадвар 21,0 хувиар тус тус ахисан байна. 

Холбоотой мэдээ