Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг 10 хоног хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-16 10:46:11

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан мөн өдрийн шөнийн 22 цаг хүртэл үргэлжилж, хүн бүрт хүлээлт үүсээд байгаа Ховд аймгийн засаг дарга хэн болох талаар хэлэлцлээ.

МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг хуралдаанд оролцогчдоос зөвшөөрөл авах санал байна гээд Анхдугаар хуралдааны дэгийн 4-ийн 18 дахь заалтад үдээс өмнөх хуралдаанд өөрчлөлт оруулсны дагуу Ховд аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг 10 хүртэлх хоногийн хугацаатай хойшлуулж өгөхийг хүслээ.

Түүнийг саналыг төлөөлөгчид дэмжиж, энэ оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хуралдаанаа 10 хоног хойшлуулж, анхдугаар хуралдаанаа нээлттэй үлдээлээ гэж Ховд аймгийн ИТХ-ын  дарга Г.Пүрэвганди мэдэгдэв..

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ