“Богд банк”-ны хувьцааны хоёрдогч арилжааг нээхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн
I
ангилалд шинээр бүртгүүлсэн “Богд банк” ХК-ийн олон
нийтэд гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг СЗХ-ноос амжилттай
болсон тооцов. Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг энэ сарын 14-нөөс эхлүүлэхээр болоод байна.
“Богд банк” ХК нь
анхдагч зах зээлийн арилжаанд нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12.5 сая ширхэг
хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон
юм. Арилжаанд 1243 хувь
хүн, ААН-ээс нийт 33,203,357,520 төгрөгийн үнэт цаас худалдан
авах санал ирүүлсэн нь
татан төвлөрүүлэх дүнгээс 4.6 хувиар давсан үзүүлэлт болсон юм.