Тариаланчид 5,1 мянган тонн үр нөөцөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-13 16:10:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид жилийн ургацын дээжээсээ 5,1 мянган тонн улаанбуудайг ирэх хавар тариалах үрэнд нөөцөлсөн байна. Сэлэнгэ, Рашаант сумын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид 1094-1322 тонн үрийн нөөц хадгалжээ.

Тус аймагт сүүлийн жилүүдийн түүхэнд хамгийн их буюу 66,1 мянган тонн үр тариа хураасан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд 40,1 мянган тонн буудай тушаажээ. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд хүнсний зориулалтаар 10,2 мянган тонн үр тариа нийлүүлсэн байна. Харин малын тэжээлд 6,6 мянган тонн буудай зориулжээ.

Холбоотой мэдээ