Бүх шатны боловсролын байгууллагыг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-13 13:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын байгууллага тэмдэглэхгүй байхыг нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг болгов.


Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:


-Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл үйл ажиллагааны задаргааг 12 дугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх.


-Нийслэлийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргэж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлыг зохион байгуулах.


-Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.


ОК-ын тушаалын дагуу сайжруулсан түлшний нөөц, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх, нийслэлд  түүхий нүүрс түлүүлэхгүй байх болон коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах.


-Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 12 дугаар сарын 13-наас сурагчдын улирлын амралт эхлэх хүртэл хугацаанд зайн хэлбэрт шилжүүлж хянах.


-2022 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байхад онцгойлон анхаарахыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ