"УИД”, "Мандал говь импэкс", "Өндөрхаан" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-10 17:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 37 ХК-ийн 770,913 ширхэг хувьцааг 606,509,032.06 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр  "Улсын их дэлгүүр" (UID+15.00%), "Мандал говь импэкс" (MNG+12.50%) болон "Өндөрхаан" ХК (ONH+11.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа. Харин "Түшиг Уул" (TUS-12.73%), "Эрчим Баян Өлгий" (BOE- 9.52%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL- 6.67%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн 87,877 ширхэг нэгж эрхийг 62.3 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.02 хувиар өсөж 41252.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,489,605,041,375.60 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ