Хамарын хийдийн орчмын хогийг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-10 15:30:08

Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын Хамарын хийдийн хамгаалалтын захиргаанаас Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн хуримтлагдсан хогийг  цэвэрлэжээ.

Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 30-нд Хамарын хийд, Ханбаян зүрх, Шамбалын орон, хийд болон аймгийн төвөөс Хамарын хийд хүртэлх талдаа 50 км замын хоёр талын зам дагуух хогийг түүн их цэвэрлэгээ хийж, хаясан шилийг ангилан ялгасан байна.

Мөн 11 дүгээр сарын 24-нд Сайншанд сумын Засаг даргын удирдамжийн дагуу Ажлын хэсэг "Байгаль орчныг хамгаалах тухай" багц хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хяналт шалгалт, тандалтын ажлыг зохион байгуулжээ.

Хамарын хийдийн бүс нутаг бол Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд жилдээ гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг юм.

Холбоотой мэдээ