Дотоодын хэрэгцээний ханган нийлүүлэлт 1.3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-10 13:31:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд 140 өрх, 13 аж ахуй нэгж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Говь нутгийн тариаланчид байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, ус хомс, газар хүнд нөхцөлд тариалан эрхэлдэг бөгөөд жилд дунджаар 102.6 га талбайд тариалалт хийж,  461-500 орчим тонн  ургац хураан авдаг аж.

Говь нутгийн тариланчид төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 10.7 хувийг өөрсдөө хангадаг бөгөөд энэ тоог урьд оныхтой харьцуулбал 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн төвийн ойролцоох Агропарк жил бүр шинэ сорт туршин, нутагшуулах сорт сорилтын ажлыг хийж, тус аймагт нутагшсан астарханьский сортыг батлуулснаар Дорноговь аймаг анх удаа өөрийн газар нутагт нутагшсан сорттой болсон байна.

Холбоотой мэдээ