Мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-09 11:16:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барьж байгаа мал эмнэлгийн лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 92 хувьтай байна.

Азийн хөгжлийн банкны ”Ургамал, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслөөр 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж буй мал эмнэлгийн барилгыг он дуусахаас өмнө хүлээн авна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Малын өвчин тэр тусмаа халдварт өвчнийг орон нутагтаа оношилж судлах зорилготой лаборатори байгуулснаар мал эмнэлгийн салбарт ахиц дэвшил гарч, малын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварт ахиц өөрячлөлт гарна гэж албаныхан тодотгов. Мал эмнэлгийн лабораторийн барилгыг “Өгөөмөрөн-Шанд” ХХК гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ