Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-08 15:20:34

Дорноговь/МОНЦАМЭ/. 2021 онд Дорноговь аймгийн Ханги хилийн боомтоор манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн экспорт өссөн мэдээтэй байна.

Улсын төсөвт   2.2 тэрбум төгрөгийн экспортын орлого төвлөрүүлсэн  нь урьд оныхоос 1.4 тэрбумаар өссөн байна.

Харин зургаан нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж, 35.5 тэрбум төгрөгийн татварын орлого, 53.6 сая төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь  урьд оныхоос 5.8 тэрбум төгрөгийн татварын орлого, 23.8 сая төгрөгийн хураамжаар нэмэгдсэн аж.

Холбоотой мэдээ