Австрали Бээжингийн Олимпод дипломат төлөөлөгчдөө илгээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-08 15:08:23



КАНБЕРРА. /BBC/. Австрали ирэх онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох өвлийн Олимпын наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгджээ. 


Хятадын Шинжаан дахь хүний эрхийн зөрчил хийгээд “Австралийн байнга хөнддөг бусад олон асуудлыг” харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан гэж Ерөнхий сайд Скотт Моррисон хэлсэн байна. Харин тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцоно гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. 


Даваа гарагт АНУ Хятадын хүний эрхийн байдалтай холбогдуулан Бээжингийн наадамд дипломат аргаар эсэргүүцэл үзүүлж, албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. БНХАУ-ын хувьд АНУ-ын мэдэгдлийг зэмлэн буруушаагаад, хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна.

Холбоотой мэдээ