"Номын баяр"-ыг энэ сарын 6-нд Баянхонгор хотод зохион байгуулна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-12-05 15:26:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын баяр - Баянхонгорт” үйл ажиллагааг энэ сарын 6-нд Баянхонгор хотын хүүхдийн Тэмүжин театрт зохион байгуулна. 

“Өдөр бүр уншъя” уриатай тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яам, "Номын Соёлт Ертөнц" ТББ, Баянхонгор аймгийн Соёлын хэлтэс, аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд Үндэсний номын баярыг санаачлагч, номзүйч Б.Сувд, Монголын Хүүхдийн төв номын сангийн арга зүйч Л.Батболор, номын зохиолч, номын худалдаа эрхлэгч зэрэг 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана.

Номын баярын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу соён гэгээрүүлэх, олон төрлийн лекц сургалтыг зохион байгуулах юм. Тодруулбал,

Л.Батболор "Уншигч та тэргүүний уншигч болохын ач холбогдол"   

Б.Гантигмаа "Телевизийн эфир, түүнд өөрийгөө бэлтгэх" 

Б.Эрдэнэцэцэг “Эсгий урлал ба өрхийн үйлдвэрлэл”   

П.Наранбаатар “Хүүхдийн зохиолын шинэ эрин”

Б.Сарантуяа "Шинэ зууны уран зохиол ба уншигчид”

Т.Энхтуяа “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь”

Ц.Энхтүвшин “Би хүүхдийн зохиолч” зэрэг сэдвээр лекц уншина.

Мөн өдрийн 14.00 цагаас

Б.Сувд "Номын баяр буюу тэмдэглэлт өдрийн хууль"

Б.Сайнзаяа ,Б.Нарангарав “Номын ертөнц клуб юу хийдэг вэ”

Б.Ганчимэг “Хөгжим сурах хэцүү юу?”

Б.Хулан “Залуусын амьдралын хэв маяг”

С.Амарсанаа “Амьдрал өөрчлөх уншлага”,

М.Ууганбаяр “Шашнаа зөв ойлгохуй” зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.

Сургалтаас гадна энэ үеэр номын худалдаа болох бөгөөд 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр номын үзэсгэлэн дэлгэх аж.

Холбоотой мэдээ