Ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх 12 дугаар сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-11-30 17:16:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны 12 дугаар  сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна.


Монгол орны 12 дугаар сард цас орсон (хур тунадастай) өдрийн тоог 1980-2020 оны хооронд дундажлан зураглан гаргасан байна. Түүнээс харахад Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-8, Увс нуурын болон Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, Дорнод Монголын тал орчмоор 3-12 өдөр орж байсан байна. Цастай байсан өдрүүдийн өөрчлөлт нутгийн хойд хагаст зонхилон ажиглагдсан ба цастай өдрийн тоо 1980–2020 оны хооронд ихэнх станцуудад өсөлттэй гарч байжээ гэсэн тайлбар хийсэн байх юм.      


ОЖД  агаарын температур 12 дугаар сард Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24.-30 хэм байжээ. Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -8-16 хэм, бусад нутгаар -16-24 хэм хүйтэн байдаг гэнэ. Агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3 хэмээр хүйтэн байсан байх юм. Харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019 онуудад ОЖД-аас 1–3 хэмээр дулаан байжээ. Сарын нийлбэр  цас (хур тунадастай) Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–6 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог байна. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага цас (хур тунадастай) орох тохиолдол цөөнгүй байжээ. Тухайлбал, 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2018, 2020 онуудад зарим нутгаар ОЖД-аас бага цас орсон байна. Харин 1986, 1996, 2000–2002, 2008–2010, 2012 онууд харьцангуй их цас оржээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн өмнөд, Увсын зүүн, Завханы хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага цас орох аж. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, дугаар арав хоногийн сүүлч, дугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, 2 болон дугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн баруун, Булган, Төвийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага цас орохоор байгаа аж. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дугаар арав хоногийн эхэн болон сүүлч, дугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, 2 ба дугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.  Хэнтийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага цас  орно. Нэг ба дугаар арав хоногийн эхэн, дугаар арав хоногийн  эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр хүйтэрнэ. Нэг болон дугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас  дулаан, нийт нутгаар ОЖД–аас бага цас орно. Нэг ба дугаар арав хоногийн эхэн, дугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Нэг болон 2 дугаар арав хоногийн эхэн, дугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах магадлал өндөр байна. Салхи зарим газраар түр зуур 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.  


Агаарын температур 12 дугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, нийт нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй гарчээМөн ихэнх нутгаар ОЖД–аас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ОЖД–ийн орчим байх юмИхэнх нутгаар ОЖД–аас дулаан байх аж. Гэвч цаг агаар таатай үед өдөртөө дулаарна. Мөн эргээд шөнөдөө огцом хүйтэрч эрс тэс уур амьсгал үүсэх нөхцөл ажиглагдах бололтой. Цаг агаарын тогтворгүй байдал нь хөрсний гадаргуу хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтайг иргэдэд анхааруулжээТухайлбал, сарын эхээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, баруун болон төвийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд замд гарах, мал бэлчээрлэлтэнд анхаарал болгоомжтой хандаж, богино хугацааны нарийвчилсан мэдээг тухай бүрд авч ашиглахыг анхааруулж байна. Цаашдаа 1 болон 3 дугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, 2 дугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн бүс нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй гэжээ.

Холбоотой мэдээ