Коронавируст халдварын 329 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-28 11:10:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 329-өөр нэмэгдлээ.

 

Мөн хугацаанд таван хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1917 хүн амиа алдсаныг бүртгээд байна.


Шинээр халдварласан тохиолдлын 247 нь нийслэлд,  82 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу24 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа

6481 хүний 129 нь нэн хүнд,  2513 нь хөнгөн, 30463 нь хүндэвтэр, 796 нь хүнд байдалтай байна.

 

Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан 12 702 хүн гэрийн хяналтад байгаа аж. 



Холбоотой мэдээ