Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-24 13:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааны шагнал гардуулах ёслол УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 22-нд боллоо.

 

Уг уралдааныг Монгол Улсын консерватори, БНПУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан юм.

Уралдааны 17 нас хүртэлх төгөлдөр хуурчид оролцсон В ангилалд тэргүүн байрт Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 10-р ангийн сурагч Ц.Гүнбилэг /мэргэжлийн багш МУГБ, дэд профессор Ч.Тунгалаг/, хоёрдугаар байрт Испани улсын залуу төгөлдөр хуурч Виктор Гасиор /мэргэжлийн багш Д.Мэндмаа/, гуравдугаар байрт консерваторийн СХМС-ий


н 10-р ангийн сурагч Д.Танхилуун /мэргэжлийн багш хүндэт профессор Д.Нарантунгалаг/ шалгарсан бол тусгай шагналыг 5-р ангийн сурагч А.Түшигт /мэргэжлийн багш Г.Ганчимэг/ нар хүртлээ.

 

18-32 насны төгөлдөр хуурчдын оролцсон А ангилалд тэргүүн байрт МУК-ийн төгсөгч, Солонгос улсын Урлагийн их сургуулийн оюутан Ж.Ариунзаяа, хоёрдугаар байрт Грек улсын төгөлдөр хуурч Филивос Гациоус, гуравдугаар байрт ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн оюутан Анастасия Стасевич нар шалгарлаа. Мөн А ангиллын тусгай байрт МУК-ийн мэргэжлийн төгөлдөр хуурын багш Г.Оюун-Эрдэнэ, МУК-ийн төгсөгч М.Заяа нар шалгарав. УралдааныШилдэг багш”-ийн шагналыг МУГБ, дэд профессор Ч.Тунгалаг хүртлээ.

 

Уралдаанд оролцогчид Ф.Шопены бүтээлүүдээс гадна Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бахын олон хоолойн бүтээлүүд, Монголын нэрт хөгжмийн зохиолчид С.Гончигсумлаа, З.Хангал, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс тоглосон юм.

 

Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор В.Швитава, шүүгчдээр ХБНГУ-ын Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн Консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ийн хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажиллав.

 


Холбоотой мэдээ