Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар өчигдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагч нартай уулзлаа.
Энэ үеэр дэд сайд Б.Солонгоо Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажил үүргийн чиглэл өгсөн байна.