Дэлхийн сонгодог балетыг Чингис хотын тайзнаа тоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 15:18:34

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчид, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжигчид хамтран дэлхийн сонгодог балетийн дээжсээс Чингис хотын ард иргэд, хүүхэд багачуудад толилуулж байгаа аж.

Тус тоглолтод УДБЭТ-н 6 эрэгтэй, 6 эмэгтэй балетчин, тайзны найруулагч 1, гэрлийн найруулагч 1 нийт 14 хүний уран бүтээлчдээс бүрдсэн баг хамт олон уригдан ирж оролцов. Энэхүү тоглолт нь гурван өдрийн турш “Цөмөөхэй” хүүхдэд зориулсан балет, “Карсарбалет”, “Цэнхэр нүдэн бүсгүй” хүүхдэд зориулсан балет, “Пахитабалет”,”Уран хас балет” , орчин үеийн модерн балет зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжсийг үзэгчдэдээ өргөн барилаа.

 Тоглолтын турш хүүхэд багачуудад ойлгомжтой болгох үүднээс бүжгэн жүжгийн цомнолыг хөтлөгч тайлбарлан явуулав. Мөн тоглолтын дараа тусгайлан зассан орчинд дэлхийд алдартай монгол балетийн жүжигчидтэй хамт гэрэл зургийн хальснаа дүрээ мөнхлөх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Тоглолтод ирсэн хүн бүр музейн гайхамшигт үзвэрүүд, шинэ номын үзэсгэлэнтэй танилцах боломжтой бол Чингис хотын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компаниудын амталгаат худалдаа давхар явагдаж байгаа аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд