ОБЕГ-ын УАШТ Булган аймагт эхлэхэд бэлтгэл хангагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-13 15:49:23

ОБЕГ - ын УАШТ Булган аймагт болохоор бэлтгэл ажлаа хангаж байна. 

Одоогийн байдлаар улсын гал унтраах 10, 63-дугаар анги, Төв, Орхон аймгийн тамирчид ирж,  6 багийн 60 -н тамирчин бэлтгэл хийж байна. Тэмцээн болох зам, цамхаг зэргийн ажил 60 - 70 хувьтай байна. Аймгийн төвд Ардын Хатанбаатар Магсаржавын бунхан толгойн хойд довцогт  бусад аймгаас ирсэн тамирчдыг гэр барин байрлуулж байгаа. Өнөөдөр Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станцаас гэрлийн шон татаж тог тавьж өгснөөр гэрүүд усны дизель станцыг ажиллуулахад бэлэн болжээ. Баян - Өлгий, Архангай, Өмнөговь аймгийн ОБГ-ын тамирчид оролцохгүй, бусад аймгийн 31 багийн 310 орчим тамирчин авхаалж самбаагаа сорино хэмээн Мэдээллийг Булган аймгийн ОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр өглөө.

                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ