Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-23 08:54:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар ард иргэдэд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Одоогийн байдлаар ихэнх гол мөрөн, нуурын ус хөлдөж байгаа хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй, мал туухгүй, хүүхэд багачуудыг мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

            Аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргасан дүгнэлтээр судалгаа, шинжилгээ хийдэг голуудад мөсөн зах, зайр гүйх үзэгдэл зохилон ажиглагдаж, мөс цөмрөх эрсдэл үүсч болзошгүй байгаа аж.

Холбоотой мэдээ