Дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгын их засвар дуусч, ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-20 13:04:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгын их засварын ажил дуусч, ашиглалтад орууллаа. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаандаа амжаагүй хэдий ч дүн хүйтэн орохоос өмнө тус цэцэрлэгийн хүүхдүүд тохилог орчинд сурч, хүмүүжих боломжтой боллоо.

Улсын төсөв буюу Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн 628,9 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн уг ажлыг Улаанбаатар хотын "Норкут" констракшн ХХК гүйцэтгэсэн юм.


1984 онд ашиглалтад орж байсан цэцэрлэгийн барилга учир гадна дотор засвараас гадна сан, шугам сүлжээ гээд бүх зүйлийг шинэчилсэн. Учир нь тус барилга нь ашиглалтад орсноос хойш их засварт огт ороогүй, урсгал засваруудаар торгоосоор өнөөг хүрсэн юм.  Тус цэцэрлэг нь таван бүлэгт харьяаллын 170 хүүхдийг хүлээн авдаг. Одоогоор 4,5 настнуудыг хүлээн авна. Мөн бага 2, 3 настнуудаа хүлээн авах бэлтгэлээ ч хангажээ. 

Холбоотой мэдээ