Ихэнх нутгаар сэрүүсч, бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 07:09:39

Энэ сарын 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч  ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ