Булганд үхрийн мах 7000 - 7500 төгрөгийн ханштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-12 21:12:46

 Булган аймагт сонгуулийн үеэр үнийн хөөрөгдөл болсон бол тэр үнэ одоогоор гавьтай буураагүй байна. 

Үхрийн мах 7000 - 7500 төгрөг, хонь адууны мах 5000 - 6000, ямааны мах 4500 - 5000 төгрөгний үнэтэй байна. Сүү тараг  800 - 1000 төгрөг, айраг 3000, монгол архи 3500, чихэртэй ааруул 13000, чихэргүй ааруул 6000 - 9000, бяслаг 8000 - 12000, өрөм 6000 - 9000 төгрөгний үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5 - 10 хувь нэмэгджээ. Мөн 3,2 сая малтай, мах, сүү цагаан идээ элбэгтэй хөдөө орон нутаг гэхэд үнэ өндөр байна гэж иргэд, аялагчид шүүмжтэй хандаж байна.

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ