Дархлаа сэргээх нэмэлт тунд залуучуудыг идэвхтэй хамрагдахыг уриаллаа

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-18 17:50:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн газраас дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдахтай холбоотой мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд нэмэлт тунгийн дархлаажуулалтаар Сэлэнгэ аймаг тэргүүлж байна. 

Харин Орхон аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нэмэлт тунд хамрагдалт 34.3 хувьтай буюу 20052 хүн байна. Үүнээс 18-34 насны иргэдийн 3 дахь тунд хамрагдалт 20-25 хувь байгаа бөгөөд идэвх муу байна гэж дүгнэжээ. Тиймээс нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог залуучуудыг сэргээх тунд хамрагдахыг уриаллаа.  

Тус аймагт 9 дүгээр сараас хойш коронавируст халдварын улмаас 21 нас баралт бүртгэгдсэн. Үүнээс нэг хүн нэмэлт тунд хамрагдсан бусад нь хамрагдаагүй байсан аж. 

Коронавирусний халдвараар хөнгөн, хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст тодорхой хэмжээгээр эсрэг биет бий болж байгаа. Гэсэн ч энэ нь удаан үргэлжлэхгүй гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байна. Тиймээс коронавирусний халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүс дахин нэмэлт тун хийлгэхгүй бол өөр бусад мутациар дахин халдвар авах магадлал өндөр байгаа гэж ЭМГ-аас мэдээллээ. Халдвар аваад эдгээд, дахин халдвар авсан 17 тохиолдол ЭМГ-т бүртгэгджээ. 

Ташрамд, Хоёр тун хийлгээд халдвар авсан хүн 21 хоноод сэргээх нэмэлт тунд хамрагдах боломжтой юм. 



 

Холбоотой мэдээ