Баян-Өлгий аймгийн Сагсай суманд -25 хэм хүрч хүйтрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-11-17 13:46:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, агаарын үнэмлэхүй бага температур энэ оны 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн Сагсай суманд -25.6 хэм хүрч хүйтэрчээ.


Харин агаарын үнэмлэхүй их температур мөн сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд +26.3 хэм болсон байна.


Аравдугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Хэнтий аймгийн Биндэр суманд 39 мм-т хүрсэн аж. Салхины үнэмлэхүй их хурд Ховд аймгийн Мөст суманд 31 м/с-д байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ