Нэхий 5000 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-16 10:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малчин лавлах 109” мэдээлийн төвийн үнэ ханшийн өнөөдрийн мэдээллээр нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад ямааны мах малчдаас авах бөөний үнэ нь кг нь 5000-5800 төгрөг байна.

  • Жижиглэнгийн үнээр ямааны ястай мах кг нь 7500-7800 төгрөг, цул мах кг нь 8000-9000 төгрөгийн үнэтэй байна.
  • Хонины мах бөөний үнэ кг нь 6000-7000 төгрөг, жижиглэнгээр 8000-9700 төгрөг,
  • Үхрийн мах бөөний үнэ зг нь 7000-9000 төгрөг, жижиглэнгээр 10.000-12.000 төгрөг, цул нь 14.000 төгрөг байна.
  • Адууны мах бөөний үнэ нь 5000-6000 төгрөг, жижиглэнгээр 8500-9500 төгрөг байна.


Ноос кг нь 1500-2000 төгрөгийн үнэтэй байна.






Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 15.000-23.000 төгрөг, ноос 1500-2000 төгрөг, нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, ноолуур 80.000 төгрөг, адууны шир 8000 төгрөг, дэл кг нь 7000 төгрөг, цагаан шир 50.000 төгрөгийн тус бүр үнэ ханштай байна.

Амьд малын үнэ ханш: эм ямаа 100.000 төгрөг, эр ямаа 160.000 төгрөг, эм хонь 120.000 төгрөг, эр хонь 200.000 төгрөг, эр үхэр 1 саяас 1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Адуу 800.000-гаас 1.2 сая төгрөгийн үнэтэй байна.

Өвс, тэжээлийн үнэ ханш: хорголжин тэжээл (Монгол) 40 кг нь 30.000 төгрөг, 1 тонн нь 750.000 төгрөгийн үнэтэй байна. Хивэг 25 кг нь 16.000 төгрөг, холимог 1 тонн нь 640.000 төгрөг, багсармал тэжээл 25 кг нь 18.250 төгрөг, 1 тонн нь 730.000 төгрөгийн үнэтэй байна. 



Холбоотой мэдээ