“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл 680 сая мод тарьж ургуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-15 12:48:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэлийн ЗДТГ нэгдэж, нийт 680 сая мод тарьж ургуулна.


Мод тарих гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар гарын өнөөдөр үсэг зурав.


2030 он хүртэл:


Нийслэл Улаанбаатар 120 сая

Архангай аймаг 20 сая

Баян-Өлгий аймаг 20 сая

Баянхонгор аймаг 20 сая

Булган аймаг 20 сая

Говь-Алтай аймаг 100 сая

Говьсүмбэр аймаг 5 сая

Дархан-Уул аймаг 20 сая

Дорноговь аймаг 20 сая

Дорнод аймаг 20 сая

Дундговь аймаг 30 сая

Завхан аймаг 25 сая

Орхон аймаг 20 сая

Өвөрхангай аймаг 20 сая

Өмнөговь аймаг 70 сая

Сүхбаатар аймаг 20 сая

Сэлэнгэ аймаг 20 сая

Төв аймаг 20 сая

Увс аймаг 20 сая

Ховд аймаг 20 сая

Хөвсгөл аймаг 20 сая

Хэнтий аймаг 30 сая ширхэг мод тарьж ургуулах боллоо.


Ташрамд дурдахад, уул уурхайн нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608, 5 сая мод тарьж ургуулахаа 2021 оны 11 дүгээр сарын 12-нд батламжилсан юм.



Холбоотой мэдээ