Т.Болдбаатарын халиун азарга түрүү магнайд хурдлав
МОНГОЛЫН МЭДЭЭТулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарга насны морины уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, улсын Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ.
Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор азарга давхив. Харин айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд азарга хурдалсан. Айргийн дөрөвт мөн Д.Дагвадоржийн яруу хээр азарга хурдалсан бол айргийн тавд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул давхиж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлэв.
Хурдан азарга насны уралдаанд 177 хурдан хүлэг шандас сорьсон юм.
Ч.Ариунболд