Шинжлэх ухаан, боловсролын салбарын албан хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ардын багш цол:
Ж.Нямжав /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн математикийн багш/
Н.Ням-Осор /Их Засаг их сургуулийн ректор/
Б.Жадамба / МУБИС-ийн зөвлөх профессор, Гавьяат багш/
Гавьяат багш цол:
Д.Алтанхүү /Увс аймгийн Өлгий сумын ЕБС-ийн ахмад багш/
Ц.Батаа /Төв аймгийн “Эрдэнэ” МСҮТ-ийн захирал асан/
Р.Бат-Эрдэнэ /МУИС-ийн захирал асан/
З.Бат-Эрдэнэ /Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш/
Ш.Борчулуун /Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш/
Ж.Галбадрах /Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн ХХК-ийн Ерөнхийлөгч/
П.Ганболд /Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахмад багш/
А.Должмаа /Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш/
Г.Мандалсүрэн /Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/
Ж.Нямсан /Өмнөговь аймгийн МСҮТ-ийн захирал асан/
Д.Отгонбаяр /Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн асан/
Ш.Хоролсүрэн /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн ахмад багш/
Ж.Цэвэгмид /ШУТИС-ийн тэргүүлэх профессор/
Г.Цэгмид /Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш/
Г.Цэдэндамба /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш/
Сүхбаатарын одон:
Д.Амар / Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Гавьяат багш/
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
Р.Нямцэрэн /Боловсролын хүрээлэнгийн дэд захирал/
А.Цолмон /БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга/
Алтан гадас одон:
Ч.Гажиддулам /Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Багшийн хөгжил хариуцсан арга зүйч/
С.Эрдэнэтуяа /Нийслэлийн хоёрдугаар сургуулийн Дизайн технологийн багш/
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ард түмнээ бичиг үсэгт сургах, төв суурин, хошуу сумдад сургууль тэнхим байгуулах, мэргэжилтэй үндэсний боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэн сургах, бүх шатны боловсролын байгууллага бий болгох гээд төр, засгаас шат дараатай олон бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монголын хүн ам үндсэндээ бичиг үсэгт бүрэн тайлагдсан. Үүний дүнд цэцэрлэг, бага, бүрэн бус ба бүрэн дунд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургууль гэсэн боловсролын нэгдсэн тогтолцоотой болсон юм. Өнгөрсөн 100 жилд гарсан боловсролын салбарын амжилт бол манай улсын хөгжил дэвшлийн тулгуур, ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралын үндэс суурь юм. Энэ ололт амжилтыг бүтээн бий болгосон үе үеийн соён гэгээрүүлэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад Монгол төрийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, мэхийн ёслоё” гэлээ.











