АНУ-д бага насны 900 мянган хүүхэд вакцинд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-11 10:29:28

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д “COVID-19”-ийн вакцинд 5-11 насны хүүхдүүдийг хамруулж эхэлснээс хойших гурван хоногийн байдлаар 900 мянган хүүхэд вакцины эхний тунг хийлгэж, 700 мянган хүүхэд урьдчилан бүртгүүлээд байна гэж Цагаан ордон лхагва гарагт мэдээлжээ.


Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентс улсын хэмжээнд хүүхдүүдийг вакцинжуулах 20 мянган цэг ажиллаж байгааг онцлоод, цаашид вакцинжуулалтын явц улам эрчимжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Түүний мэдээлснээр, сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 300 мянга орчим хүн вакцинд хамрагдсаныг сүүлийн сар гаруйн дундажтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнөөдрийн байдлаар, АНУ-д 25 сая орчим тун вакциныг дархлаа сэргээх журмаар тарьжээ. 

Холбоотой мэдээ