ОХУ-ын хоёр нисгэгч Сирид амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-10 13:17:53

МОСКВА. /ВВС/. ОХУ-ын цэргийн нисдэг тэрэг “Лалын улс” бүлэглэлийн босогчдын галд өртөж сүйрсэн байна. Нисдэг тэрэгний хоёр нисгэгч хоёулаа амиа алджээ.

Сирийн Засгийн газрын хүсэлтээр “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд оролцож байсан “Ми-25” нисдэг тэрэг Пальмира хотын зүүн хэсэгт сүйрч, нисгэгч Риафагат Хабибулин, Евгений Долгий нар амиа алджээ.

Уг халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн гэж ажиглалтын багийнхан мэдээлэв.

Сирийн цэргийнхэн босогчдын байрлалд цохилт өгөхийг нисгэгчдээс хүссэн гэж ОХУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдэв. Нисгэгчид бүх сумаараа босогчдын байрлалд цохилт өгөөд буцаж байхдаа босогчдын галд өртөж, Сирийн Засгийн газрын хяналтад байдаг газар нутагт сүйрсэн гэж мэдэгдэлд мөн дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ