Эмчилгээний тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-11-09 11:03:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа “Хамтдаа давъя" аяны хүрээнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,  Т.Энхтүвшин нар шаардлагатай тоног төхөөрөмжийг холбогдох газруудад гардууллаа.

Эрүүл мэндийн яам, БШУЯ-тай хамтран Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай 36 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 86 ширхэг компьютер, тоног төхөөрөмж нийлүүлсэн юм.

Мөн Алтанширээ, Иххэт, Өргөн, Замын-Үүд сумын боловсролын салбарт 12 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, аймгийн Ахмадын холбоо, Сайншанд сумын IV, VII багийн Ахмадын холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, эмчилгээний тоног төхөөрөмж гардуулав.

Ташрамд дурдахад, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарласан “Хамтдаа давъя" аянд аймгийн бүх сум идэвхтэй оролцож байна.

Холбоотой мэдээ